
Дархан Нэгдсэн Эмнэлгийн ажилтнуудад зориулсан үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдлаа.

Essential Beauty LLC нь Дархан Нэгдсэн Эмнэлгийн ажилтнуудад зориулсан гоо сайхны бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг амжилттай зохион байгууллаа.
Тус арга хэмжээний хүрээнд БНСУ-ын K-Beauty чиглэлийн арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийг танилцуулж, эмнэлгийн ажилтнуудад бүтээгдэхүүний онцлог, зөв хэрэглээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэн ажилласан.
Мөн арга хэмжээний үеэр:
• Skin analyzer төхөөрөмжөөр арьсны оношилгоо хийж
• Хувь хүний арьсны онцлогт тохирсон зөвлөгөө өгч
• Бүтээгдэхүүний сонголтод чиглэсэн мэргэжлийн мэдээлэл хүргэсэн
Энэхүү үзэсгэлэн худалдаа нь зорилтот хэрэглэгч болох эмнэлгийн ажилтнуудад шууд хүрч, бүтээгдэхүүний талаарх ойлголт, итгэлцлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн үр дүнтэй үйл ажиллагаа боллоо. Дархан хот дахь хэрэглэгч үйлчлүүлэгч нарт брэндийг танилцуулах үйл ажиллагаа амжилттай зохион байгуулж өндөрлөсөн билээ.










